Орос улс Шар тэнгист "Чхонан" их бууны хөлөг онгоц живсэн хэргийн мөрдөн шалгалттай холбогдуулан тэвчээртэй хандахыг БНАСАУ болон Өмнөд Солонгост уриалсан гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Андрей Нестеренко мэдэгдэв. "Сүүлийн үед улам эрчимжиж байгаа Солонгосын хойгийн хурцадмал байдал мөргөлдөөн болохоос болгоомжилж, тэвчээртэй хандахыг сонирхогч бүх талд уриалж байна" хэмээн Нестеренко мэдэгдэв. Сөүлд тараасан хэргийн мөрдөн шалгалтын дүн, болсон хэрэгт умард Солонгос оролцсоныг эрс үгүйсгэсэн БНАСАУ-ын Батлан хамгаалах Улсын хорооны даргын мэдэгдлийг Москва эн тэнцүү онцгой анхаарсан гэж дипломатч хэлсэн юм. "Оросын шинжээчид энэ асуудлаарх байгаа бүх мэдэллээ нягт нямбай судалж байна".