Киргизийн мужийн төв Жалал-Абад хотын морин тойргуулгад пүрэв гаригт олныг хамарсан жагсаал цуглааны үеэр онц байдал гараагүй байна. Түр засгийн газрын өмнөд хэсгийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч, Батлан хамгаалын сайдын үүрэг гүйцэтгэгч Исмаил Исаков үг хэлсний дараа цуглаанд оролцогчид таржээ. Жагсагчид Исаков болон мужийн даргын үүрэг гүйцэтгэгч Бектур Асановыг барьцаалсан хэмээн урьд мэдэгдэж байсан ч, хожим энэ мэдээлэл батлагдсангүй. Жалал-Абад хотод лхагва гаригт дэгдсэн эмх замбараагүй байдлыг зохион байгуулагчдыг хариуцлагад татахыг өнөөдөр цуглаанд оролцсон 2-3 мянган хүн төр засгаас шаардлаа.