0Киргизийн өмнөд хэсгийн Жалал-Абадад 4 мянган хүн жагсаал цуглаан хийж, мужийн даргын үүрэг гүйцэтгэгч Бектура Асанов, тус бүгд найрамдах улсын цэргийн яамны тэргүүн Исмаил Исаковыг барьцаалжээ. Узбек үндэстний хөрөнгөөр байгуулсан “Ард түмний найрамдалын” их сургуулийн дүүрэгт олон хүн цуглажээ. Лхагва гаригт тэнд узбек болон киргиз үндэстнүүд мөргөлдөснөөс хоёр хүн үрэгдэж, 70 орчим хүн шархадсан юм. Түр засгийн газар хотод онц байдал тогтоож, хөл хорьжээ.