Орос улс болон НАТО бие биедээ итгэх ёстой. НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен болгарын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдэв. НАТО-ийн орнуудын цэрэг 5-р сарын 9-нд Москвад болсон Ялалтын парадад оролцсон нь НАТО болон Москвагийн харилцаанд чухал үйл явдал болсон юм. Үүний зэрэгцээ Орос, НАТО-д санал зөрөлдөөн байна гэж Расмуссен хэллээ. Бид харилцаа, итгэлцлээ бэхжүүлэх хэрэгтэй байна. Ингэснээр ерөнхий ашиг сонирхолын салбарт хамтран ажиллана гэж тэрээр тэмдэглэв.