Бангкокийн хотын захиргаа жагсагчдын хуаранг зайлуулж байна. Хотод хууль сахиулах хүчнийхэн эргүүл хийж байна. “Улаан цамцатнууд” бүлгийнхэн цагдаа, цэргийнхэнд халдаж, лонх, шатах бодис шидэж байна. Сүүлийн өдөр жагсагчид олон дэлгүүрийг тонож, “Централ уорлд” худалдааны байшин зэрэг 40 орчим барилгыг галджээ. Энэ барилга бүрмөсөн шатсан байна. Таиландын засаг захиргаа Бангкок болон тус улсын 23 мужид хөл хорих цагийг 3 хоногоор сунгажээ.