“Распадская” уурхайн захирал асан Игорь Волковт уурхайн ажил явуулахад аюулгүйн дүрэм зөрчсөн хэрэгт буруутгажээ. Орос улсын Прокурорын дэргэдэх Мөрдөн шалгах хорооноос энэ тухай уламжлав. Орос улсад томоохонд ордог Кемеров мужийн нүүрсний уурхайд 5-р сарын 9-ий шөнө хоёр удаа дэлбэрэлт болж, дор хаяж 66 хүн үрэгдсэн юм. Өөр 24 хүний хувь заяа тодорхойгүй байна. Гэмтэж, бэртсэн 130 хүн эмнэлгийн тусламж авчээ.