Афганистаны байдлыг тогтворжуулахад босогчидтой эвлэрэхэд хүч чармайлт тавих нь шийдвэрлэх ач холбогдолтой. Тус улс дахь Умард Атлантын эвслийн иргэний төлөөлөгч, Британийн дипломатч Марк Седвилл ийм байр суурьтай байна. Афганистанд байгаа НАТО-ийн цэргийн байгууллага, Кабулын өнөөгийн засгийг эсэргүүцэж байгаа тэр хүчнийг энх тайван тогтоох үйл явцад татан оролцуулах тухай энэ тохиолдолд ярьж байна. Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай цагтаа ийм санаачилга гаргаж байсан юм. Афганистаны дайнд цэргийн арга замаар ялахгүй. Төр засгийн эсрэг тэмцэж байгаа “Талибан” хөдөлгөөнтэй яриа хэлэлцээ хийх зэрэг бусад арга, хэрэгслээр дайныг зогсооно. Афганистаны удирдагч Кабулд болсон хэвлэлийн бага хурлын үеэр ийм байр суурь баримталж байгаагаа мэдэгдэв. НАТО Карзайн уриалгыг дэмжиж байна. Хүчирхийллээс татгалзахад бэлэн талибан хөдөлгөөнийхөнд тусламжийн гараа сунгах хүсэлтэй Афганистаны ерөнхийлөгчийг олон улсын хамтын нийгэмлэг дэмжиж байгааг Марк Седвилл тэмдэглэв. “Талибан” хөдөлгөөний засрашгүй идэвхтнүүдтэй тохиролцохоос сэргийлэхийг тэрээр анхааруулав. Үүнтэй холбогдуулан Афганистан дахь эвслийн стратегийг эргэн харах тухай биш юм гэхэд, дорвитой өөрчлөлт хийх тухай ярих боломжтой. Үүнд тайлбар бий. Афганистан дахь цэргийн тоог нэмж, цэргийн хүчинд найдсан нь зохих үр дүнд хүрсэнгүй. Дайн үргэлжилж байна. Үүгээр зогсохгүй Талибан хөдөлгөөнийхөн ихэнх нутаг дэвсгэрт хяналт тогтоосон юм. Энэ тохиолдолд талибуудын ойлголт хам шинжтэй, бодит байдлыг тэр бүр тусгаагүй байдаг гэж Дорно дахины судлаач-шинжээч Сергей Дружиловский үзэж байна. Афганистанд 2006 оноос хүн амын олонх нь тэмцэл хийж эхэлсэн. Талибан хөдөлгөөнтэй холбоо сүлбээгүй аймгийн удирдагч, хээрийн командлагч тэдний үзэж байгаагаар гадаадын халдан довтлогчидтай тэмцэх нэрийдлээр дайнд татагдан орсон юм. Тиймээс Карзай аймгийн удирдагч, хээрийн командлагчдыг илбэн тохинуулах бодолтой байна. Энэ ямар нэг тохиролцоонд хүрэх цорын ганц арга зам юм. Ийм маягаар улс орны байдлыг илбэн тохинуулах нөхцөл бүрдүүлэхийн зэрэгцээ одоогийн төр засгийн баазыг өргөжүүлнэ. “Талибан” хөдөлгөөний хэт даврагчдын тухайд Карзайн санаагаар тэдэнд лалын нэг оронд орогнол олгох юм. Үйл явдал ийнхүү өрнөх боломжтой юу? “Талибан” хөдөлгөөний удирдагчид Хамид Карзайн энх тайван тогтоох саналаас нэг бус удаа татгалзаж, улс оронд гадаадын цэрэг байгаа тохиолдолд ямар нэг яриа хэлэлцээнд оролцохгүй хэмээн мэдэгдсэн юм. Тэгээд ч засгийн эрхэнд гарах санаархалаа тэд хэзээ ч нууж байгаагүй. Афганистанд улс төр, нийгмийн дорвитой цочролгүй ямар нэг өөрчлөлт хийх аргагүй юм.
Орчуулсан Г.Нарангарав