Орос улс болон Италийн батлан хамгаалах, гадаад хэргийн сайд нарын Ром хотод болж байгаа яриа хэлэлцээний гол сэдэв Европын аюулгүй байдал, Иран, Афганистаныг тойрсон асуудал, пуужингийн довтолгооноос хамгаалах асуудлаар хамтран ажиллах тухай байна. Уулзалт “2+2” хэлбэрээр болно. Ерөнхийлөгч Д.Медведев хуулиар үүрэг хүлээсэн олон улсын холбогдох хэлэлцээр байгуулахыг санаачилсан энэ үед талууд европын аюулгүй байдлын шинэ бүтэц байгуулах асуудлыг хэлэлцэнэ. Сайд нар Орос, Европын Холбооны цэрэг-улс төрийн харилцаа, мөн цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай орос-америкийн саяхны тохиролцоог харгалзан зэвсэг хураах асуудлыг хэлэлцэнэ.