Энэтхэгт дэгдсэн хар шуурганд дор хаяж 15 хүн үрэгдэж, 50 гаруй хүн сураггүй болжээ. Гамшигийн төвд салхины хурд цагт 100 км хүрч байна. Аадар борооны улмаас үер бууж, орон сууцны олон байшин сүйрчээ. Шуурганы улмаас буцаж ирээгүй 55 далайчны хувь заяа хэрхэсэн нь одоогоор тодорхойгүй байна. Урьд тус бүс нутгаас 40 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн юм. Энэтхэг, Бангладешт жилийн өмнө ийм шуурга дэгджээ. Тэр үед 150 мянган барилга нурж, 200 гаруй хүн үрэгдсэн байна.