Мексикийн булангийн нефтийн толбын хэсэг Флоридын хойгийг тойрон ширүүн урсаж байна. Энэ толбо эргийг бүхэлд нь гарцаагүй бохирдуулна гэж эрдэмтэд үзэж байна. Нефтийн толбо 10 хоногийн дараа Майами хотод  хүрнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. “Бритиш Петролиум” компанийн нефть олборлох цогцолборт осол гарсны уршгаар онгон байгал болон загас агнуур ноцтой хохирсон байна.