Орос, Хятад улс хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд өргөн хүрээтэй дэд бүтцийн шинэ төсөл хэрэгжүүлэхэд бэлэн байна. Улсын Думын дарга Борис Грызлов пүрэв гаригт Бээжинд энэ тухай мэдэгдэв. Энэ жил орос-хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны хамгийн ирээдүйтэй, өргөн хүрээтэй төсөл Зүүн Сибирь-Номхон далай нефть хоолойг Хятадын хэсэгт тавина. Хоолой ашиглалтад орвол Хятадад жил тутам энэ хоолойгоор 15 сая хүртэл тонн нефть оросоос нийлүүлнэ. Бээжинд болсон яриа хэлэлцээ, БНХАУ-ын дарга Ху Зиньтао, БНХАУ-ын орлогч дарга Си Циньпин зэрэг Хятадын удирдлагатай уулзсан тухайд Борис Грызлов хоёр орны бараа эргэлтийн түвшин энэ жил 60 тэрбум долларт хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.