Москва, Бээжин дэлхийн энх тайвны баталгаа болохын хувьд дэлхийг хамарсан асуудлыг шийдэх үйлсэд маш чухал үүрэг гүйцэтгэж байна гэдэгт Орос улсын Улсын Думын дарга Борис Грызлов итгэлтэй байна. ШХАБ, БРИК зэрэг хүчтэй байгууллагын гишүүнийн хувьд Орос, Хятад улс дэлхийн тогтвортой байдлын баталгаа болж байна гэж Улсын Думын дарга Хятадад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Шанхайд сэтгүүлчдэд ийнхүү мэдэгдсэн юм. Борис Грызлов Бээжинд парламентын хамтын ажиллагааны асуудлаарх орос-хятадын комиссийн хуралд оролцжээ. Тэрээр БНХАУ-ын дарга Ху Зиньтао, Бүх хятадын ардын төлөөлөгчийн хурлын байнгын хорооны дарга У Банго, БНХАУ-ын орлогч дарга Си Циньпинтэй уулзаж, Нанкин, Шанхай хотод очжээ.