Европ дахь НАТО-ийн нэгдсэн зэвсэгт хүчний ерөнхий командлагч, америкийн адмирал Жеймс Ставридис Орос улстай харилцаагаа бэхжүүлэхийг шийдвэр төгс шаардаж байна. Тэрээр лхагва гаригт Вашингтонд Атлантын зөвлөлд ийнхүү мэдэгдэв. АНУ-ын зэвсэгт хүчний Европын командлалын дарга Ставридис Орос улстай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, “хамтран ажиллах олон бүсийг эрж олохыг” уриаллаа. Тухайлбал зэвсэглэлд хяналт тавих, дээрэм, терроризмтай тэмцэх, Афганистаны байдлыг тогтворжуулах, пуужингийн довтолгооноос хамгаалах салбар зэргийг тэрээр хэллээ.