Таиландын сөрөг хүчний удирдагчид цаашид цус урсгахаас сэргийлж Бангкокийн төвд жагсаал цуглаанаа зогсоолоо. Гэсэн ч хотын зарим дүүрэгт жагсагчид, цагдаа цэргийнхан мөргөлдсөөр байна. Засгийн газрын цэргүүд хэдэн цагийн дотор Таиландын нийслэлд оршдог сөрөг хүчний хуаранд дайрчээ. Үүний дүнд Италийн сэтгүүлч нийт таван хүн үрэгдэж, 60 орчим хүн шархадсан байна. Сүүлийн долоо хоногт Бангкокт болсон мөргөлдөөний улмаас 1500 гаруй хүн шархаджээ. Сөрөг хүчин парламентын сонгуулийг хугацаанаас өмнө явуулж, төр засгийг өөрчлөхийг үндсэндээ шаардаж байсан юм.