Орос, Хятад улс дэлхийн хоёрдугаар дайны түүхийг гуйвуулах оролдлогын эсрэг хамтдаа тэмцэх ёстой. Улсын Думын дарга Борис Грызлов лхагва гаригт Хятад улсад албан ёсоор айлчлахдаа энэ тухай мэдэгдэв. Тэрээр өнөөдөр Цзянсу мужийн Ардын төлөөлөгчийн хурлын тэргүүн Лян Баохуатай уулзсан юм. Борис Грызлов мягмар гаригт БНХАУ-ын дарга Ху Зиньтаотай яриа хэлэлцээ хийлээ. Бээжин, Москва дэлхийн хоёрдугаар дайны асуудлаар нэгдсэн байр суурьтай байгааг Хятадын удирдагч тэмдэглэв. Фашизмыг ялахад ЗХУ-ын оруулсан хувь нэмрийг бид өндөр үнэлж байна гэж Ху Зиньтао тэмдэглэв. Хятад улс Орос ултсай хамт түүхэн үнэнийг хамгаалахад бэлэн байна гэж тэрээр мөн хэллээ.