Монголд очсон орос хүмүүс дахин энд очихыг зайлшгүй хүсдэг. Энэ улс жуулчид олноор очдог газар биш ч, тэнд очих хүсэлтэй хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Их юм үзэж нүд тайлсан, өөр ер бусын мэдрэмж эрэлхийлж байгаа тийм хүмүүс Монголыг зорьдог. Тэгэхлээр монголын аялал жуулчлалыг ухаарсан гэж хэлэхэд хэтрэхгүй” гэж “В мире фантазий” аялал жуулчлалын корпорацийн ерөнхий захирал Марина Саушкина Москва хотод саяхан өндөрлөсөн “МITF-2010. Аялал жуулчлал болон амралт” олон улсын аялал жуулчлалын 10 дахь үзэсгэлэн ярмагийн хүрээнд монгол улсыг ийнхүү танилцуулсан юм. “В мире фантазий” корпораци Монгол улсад аялал зохион байгуулдаг оросын шилдэг байгууллагын нэг юм. Нүүдэлчид, буддын шашны сүм, оньсого, нууцаар баян  говь цөлтэй Монгол орон жуулчдыг зах хязгааргүй уудам нутаг, онгон байгаль, эртний иргэншлийн ил задгай хөшөө дурсгал зэргээр татдаг. Тус корпорацийн ажилтнууд аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол орныг ийнхүү танилцуулахыг эрмэлздэг. Корпораци энэ жил ийм хоёр арга хэмжээнд оролцсон байна. “Москвагийн “Крокус Сити” төвд болсон аялал жуулчлалын томоохон үзэсгэлэнд Монгол улсыг эхлээд танилцуулсан” гэж Марина Саушкина ярьж байна. Үзэсгэлэнд манай хэсэг хамгийн сонирхолтой байсныг бардамналгүй хэлэх байна. Манай хэсэгт барьсан жинхэнэ монгол гэрт хүссэн хүн бүр зургаа татуулах боломжтой байсан. Монгол хөгжим эгшиглэж, Москва хотын соёл, урлагийн их дээд сургуулийн монгол оюутнууд ая дуугаа өргөсөн. Москва хотынхон, оросын нийслэлийн зочид Монгол орныг их сонирхож, сонирхосон олон асуултанд манай ажилтнууд хариулж байлаа. “МITF-2010 Олон улсын аялал жуулчлалын 10 дахь үзэсгэлэнгийн хүрээнд Монгол улсыг өргөн хүрээнд танилцууллаа”. Энэ арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Д.Идэвхтэн оролцсон юм. “Монгол-их Говь цөл” 14 хоногийн шинэ аялалыг мөн танилцуулсан байгаа. Москвагийн компанийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар “Русская фантазия” нэрээр бүртгүүлсний дараа ийм аялал зохион байгуулах боломж бүрдсэн. Оросын туршлагатай мэргэжилтнүүд, орос хэлтэй монгол орчуулагчид Говьд ер бусаа аялахад тусалж байна. Өнөө үед оросын жуулчид Монгол орныг их сонирхож байна гэж Марина Саушкина хэллээ. Москва, Санкт-Петербург, Сибирийн бүс нутгийн оршин суугчид тус улсад аялж байна. Мэдээж хэрэг Оросын европын хэсгээс Монгол улсад аялахад хямд биш, гэхдээ олон хүн очих боломжтой. Жип-сафари аялал нэлээд үнэтэй. Оросын нэрд гарсан дуучин Дмитрий Маликов анд нөхдийн хамт өнгөрсөн зун Монголд ийм хэлбэрээр аялсан. Монголд зуны гурван сар буюу аялал жуулчлалын улирал эхэллээ. Энэ хугацаанд “В мире фантазий” компани оросын хэдэн зуун жуулчныг тус улсад аялуулна. Тэгэхлээр монгол орон зүрх сэтгэлд нь хоногшсон хүмүүс Орос улсад нэмэгдэнэ.
<сонсох>
Орчуулсан Г.Нарангарав