Баруун Сибирийн Кузбасс дахь “Алексеевская” уурхайд чулуулаг нуржээ. Осол гарах үеэр тэнд 31 хүн байснаас 29 хүнийг гаргаж, 2 хүний хувь заяа тодорхойгүй байна. Аврах ажил үргэлжилж байна. Үүний зэрэгцээ тус бүс нутгийн “Распадская” уурхайд утаа баагиж байгаа тул аврах ажиллагаа явуулах боломжгүй байна. Энэ уурхайд 5-р сарын 9-нд хоёр хүчтэй дэлбэрэлт болсон юм. Уурхайд метан байх ёстой хэмжээнээс хэд дахин их байна. Уурхайд ус дүүргэж түймрийг унтараахаар шийдсэн гэж Онц байдлын яамны төлөөлөгч мэдэгдэв.