ЗХУ-д 40 гаруй жилийн тэртээ бүтээсэн Чебурашка болон түүний анд нөхдийн адал явдлын тухай нэрд гарсан хүүхэлдэй Орос, Япон, Өмнөд Солонгосын мастеруудын ачаар шинэ түүхээр амиллаа. Тэд “Гена матар” хүүхэлдэйн киног шинэчилж, баатаруудын нөхөрлөлийн талаар цоо шинэ түүх өгүүлнэ. Шинэ хүүхэлдэйн киног нэгэн зэрэг гаргахын өмнө Токио хотод амжилттай үзүүллээ. Орос улсаас Япон улсад суугаа элчин сайдын яамны дэргэдэх дунд сургуулийн сурагчид хүүхэлдэйн киног хамгийн түрүүнд үзэж сонирхов. Хүүхэлдэйн киног 5 орчим жил бүтээжээ. Наран мандах оронд Гена матар, түүний анд нөхдийг анх 2001 онд мэдсэн юм. Үүнээс хойш хүүхэлдэйн киноны баатар тухайлбал Чебурашкаг энд андахгүй болжээ. Тус улсын тоглоомын бараг бүх дэлгүүрээс чебурашкагийн зурагтай аяга, үзэг, цамц зэргийг авах боломжтой.