Мексикийн буланд эвдэрсэн цооногоос асгарч байгаа нефтийг зогсоох арга хэмжээ авсаар байна. Асгарч байгаа нефтийн 40 хувийг шатахуун тээгчид шүүж авсан тухай “Бритиш Петролиум” компани мягмар гаригт уламжлав. Тус компани сарын өмнө нефть олборлох цогцолборт гарсан ослын хор уршгийг одоогоор бүрэн арилгаж чадахгүй байна. Үүнтэй холбогдуулан америкийн засаг захиргаа булангийн холбооны усын 19 орчим хувьд загас барихыг хориглохоор шийджээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар нефтийн толбо 5-6 хоногийн дараа Флорид муж улсын Киз арал хүрч, тав хоногийн дараа дэлхий дахинд алдартай амралт сувилалын Майми эрэгт дөхөнө.