Персийн булангийн арабын орнуудаас анх удаа Кувейтэд 5-р сарын 25-нд мөсөн дээрх хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Арабын энэ оронд хагас жилийн турш агаарын температур цельсийн нэмэх 50 хэм байдаг тул ийм тэмцээн зохион явуулна гэхэд итгэхэд бэрх юм. Тэмцээнд Кувейт, Арабын нэгдсэн Эмирт улс, Оман, Саудын Арави зэрэг дөрвөн орны шигшээ баг оролцоно. Мөсөн дээрх хоккейн олон улсын холбоо тэмцээнд шүүгчдээ илгээнэ.