Орос улсын хоккейн шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бүлгийн хоёр дахь шатанд Финляндын багийг ялж, “Е” бүлэгт тэргүүлжээ. Оросын шигшээ баг илт давуу тоглож, 5:0 оноогоор хожсон байна. Сергей Федоров, Евгений Малкин, Николай Кулемин, Алексей Емелин, Максим Афиногенов нар эсрэг багийн хаалганд шайб оруулжээ. ХБНГУ-д болж байгаа хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Оросын шигшээ баг зургаан удаа дараалан ялсан байна. Оросын шигшээ баг өмнөх тогололтоор Данийн багийг ялж, энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шувтаргын дөрөвний нэгт шалгарах боломжийг урьдаас хангажээ. Урьд мягмар гаригт Чехийн шигшээ багт 2:3 оноогоор хожигдсон Канадын шигшээ багтай тэд 5-р сарын 20-нд тоглоно. Финляндын шигшээ баг шувтаргын дөрөвний нэгт Чехийн шигшээ багтай тоглоно. Хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 5-р сарын 7-23-нд Германд болж байна.