Киргизд өнөөдрөөс үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг хэлэлцэж дууссан тухай түр засгийн газрын хэвлэлийн албанаас уламжлав. Улс төрийн нам, олон нийтийн байгууллага, хүний эрхийг хамгаалах хөдөлгөөн, төрийн байгууллагын 75 төлөөлөгч оролцсон үндсэн хуулийн асуудлаарх зөвлөлгөөн хэдэн долоо хоног хуралдаж, удтал маргасны эцэст 6-р сарын 27-нд бүх нийтээр санал хураах үндсэн хуулийн төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ. Киргиз улс иргэний нийгэмтэй, албан ёсны хэл орос хэл байх тухай зүйлийг үндсэн хуульд хэвээр үлдээсэн байна. Энэ төслийг бүх нийтийн санал хураалтаар баталбал тус бүгд найрамдах улсын төрийн тэргүүний бүрэн эрх нэлээд хязгаарлагдмал, ерөнхийлөгч-парламентын удирдлагын хэлбэртэй байна. Тухайлбал депутатууд засгийн газрыг эмхэлэн байгуулж, ерөнхий сайдыг томилно. Харин парламентыг намын жагсаалтаар бүрдүүлнэ.