ОХУ-ын засгийн газрын тэргүүн В.Путин өнөөдөр “Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны” асуудлаарх зөвлөлгөөн хийнэ. Уулзалтад Засгийн газрын орлогч дарга Игорь Шувалов, Засгийн газрын орлогч дарга Сангийн сайд Алексей Кудрин, Засгийн газрын орлогч дарга Засгийн газрын тамгын газрын дарга Сергей Собянин, бусад яамд, байгууллагын төлөөлөгчид оролцоно. Зөвлөлгөөний үеэр 2006 оноос ажиллаж байгаа Хөрөнгө оруулалтын сангийн ажлын үр дүн, хөрөнгө оруулалтын бие даасан төсөл хэрэгжүүлж, санхүүжүүлэх асуудлыг хэлэлцэнэ.