ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Батлан хамгаалахын сайд Анатолий Сердюков нар өнөөдөр Ром нислээ. Тэд 5-р сарын 20-нд Орос, Италийн Гадаад хэргийн болон Батлан хамгаалахын сайд нарын эхний хуралдаанд оролцоно. "ОХУ-ын ерөнхийлөгч хуулиар үүрэг хүлээсэн олон улсын холбогдох хэлэлцээр байгуулахыг санаачилсан энэ үед талууд европын аюулгүй байдлын шинэ бүтцийг боловсруулах ирээдүйд үр нөлөөтэй дүн шинжилгээ хийнэ " гэж Орос улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгдэв. Кабул хотод 2010 оны 7-р сард дээд түвшинд болох олон улсын бага хурлын өмнө талууд Афганистаны асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцэнэ. Ром хотод болох зөвлөлгөөний хүрээнд Сергей Лавров Италийн ажил нэгт нөхөр Франко Фраттинитай, мөн Батлан хамгаалахын сайд Анатолий Сердюков, Италийн Батлан хамгаалахын сайд Иньяцио Ла Руссытай уулзана.