Орос, Украины ерөнхийлөгч нар хоёр орны ажил хэргийн төлөөлөгчидтэй хамт өнөөдөр Киев хотод уулзлаа. Дмитрий Медведев болон Виктор Янукович өчигдөр орос-украины улс хоорондын комиссийн гурав дахь хурлыг зохион явууллаа. Уулзалтын төгсгөлд Хар далайн бүс нутгийн аюулгүй байдал, Приднестровскийн асуудлыг зохицуулах, европын аюулгүй байдлын асуудлаарх хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан юм. Орос-Украины харилцааны орхигдсон орон зайг нөхөх шаардлагатай талаар мэдэгджээ.