Орос улсын их театрт өнөөдөр “Бүжгэн жүжгийн Бенуа” олон улсын шагналыг 18 дахь удаа гардуулна. Шагналыг өнгөрсөн болон энэ жилийн шилдэг бүжигчдэд олгоно. Санхүүгийн хямарлын улмаас 2009 онд шагнал гардуулаагүй юм. Шагнал гардуулах ёслол шагналтнуудын тоглолтоор өндөрлөнө. Дараагийн өдөр буюу 5-р сарын 19-нд дэлхий дахинаа алдаршсан одод буюу янз бүрийн үеийн “Бүжгэн жүжгийн Бенуа” шагналтнууд бүжиглэнэ. Буяны хэмээн зарласан энэ хоёр концертоос олсон орлогыг уламжлал ёсоор тайзны ахмад бүжигчдэд олгоно.