Бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны асуудлаар орос-польшийн харилцааг хөгжүүлэх нь ирээдүйтэй хэмээн оросын парламентын дээд танхим буюу Холбооны Зөвлөлийн дарга Сергей Миронов үзэж байна. Орос, Польш улс соёлын болон хүмүүс хоорондын харилцаагаа алдаагүй гэж тэрээр хэлэв. Оросын эсрэг хоосон ярианаас польшийн тал саяхан татгалзсаныг тэрээр онцлон тэмдэглэллээ. Орос-польшийн бүс нутгийн хоёр дахь чуулган болж байгаа Польш улсад Холбооны Зөвлөлийн дарга айлчилж байна. Тэрээр өчигдөр Польшийн ерөнхийлөгч 4-р сарын 10-нд Смоленск орчимд нисэх онгоцны ослоор нас барсан Лех Качиньскийн булшинд цэцэг өргөв.