БНАСАУ-тэй хиллэдэг шугамд Өмнөд Солонгосын “Чхонан” хөлөг онгоц живсэн тэр хэсгээс торпедын сэнсний хэсгийг илрүүлжээ. Сөүлийн сонинд бичсэнээр олдворыг задлан шинжлэхэд торпед Хятад улсад эсвэл зүүн эвслийн нэг оронд үйлдвэрлэсэн байж магадгүй байна. БНАСАУ халдаснаас хөлөг сөнөсөн гэх хувилбарыг баталж байна гэж Сөүл үзэж байна. Усны ёроолд хүчтэй дэлбэрсний уршгаар Шар тэнгист 3-р сарын 26-нд хөлөг онгоц живсэн билээ.