Тавдугаар сарын 9-ий шөнө дэлбэрэлт болсны уршгаар 66 хүн үрэгдэж, 100 орчим хүн шархадсан Сибирийн “Распадская” уурхайн дарга албан тушаалаасаа огцорлоо. Орос улсын ерөнхий сайд В.Путин энэ эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан Новокузнецк хотод телевизээр засгийн газрын комиссийн хурал зохион явуулжээ. Уурхайн олон зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй болохыг тэрээр тэмдэглэв. Одоогоор 24 уурхайчны хувь заяа тодорхойгүй байна.