Үр тарианы нэгдсэн компани 2010 оны 6-р сарын 3-нд Монгол улсад 56,8 мянган тонн бордооны үр нийлүүлж дууслаа. Орос улсын Хүнс хөдөө аж ахуйн сайд Елена Скрынник Монгол улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Идэвхтэнтэй уулзахдаа энэ тухай мэдэгдэв. Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлын хүрээнд ОХУ-ын засгийн газрын тогтоолоор үр хүргэж байна. Өнөөгийн байдлаар Сибирийн холбооны тойргийн үр тарианы 26 агуулахаас тусламжийн төлөвлөсөн хэмжээнээс 65 хувийг хүргэсэн байна. Оросын бордооны үр, 5-р ангиллын арвай, буудай ачсан эхний вагон 4-р сарын 17-нд Монголыг зорьсон юм.