Москвад Ялалтын 65 жилийн ойн парадад гитлерийн эсрэг эвслийн орнууд, Польшийн цэргийг урьж оролцуулсан нь зөв байсан. ОХУ-ын ерөнхийлөгчийн хэрэг хариуцсан дарга Владимир Кожин энэ тухай мэдэгдэв. Гадаадаас талархасан олон захидал ирж байна. Ялалтын энэ аугаа өдрийг бүгд хамтдаа тэмдэглэсэнд парадыг зохион байгуулагчдад талархажээ. Орос улс болон ТУХН-ийн орнуудын цэргийн албан хаагчидтай Улаан талбайгаар хамт алхасан мөчөө насан туршид дурсана хэмээн Франц, Англи, Америкийн залуу цэрэг, дэслэгч нар ярьж байгаа тухай Кожин тэмдэглэсэн юм.