Чиапа де Корсо археологийн бүст пирамидыг малтах үеэр шуугиан дэгдээсэн нээлт хийлээ. Эрдэмтэд шарилыг 2700 жилийн тэртээх хэмээн таамаглаж байна. Бунханаас гурван хүний цогцос илрүүлжээ. Нэг нь дунд эргэм насны эрэгтэй байна. Арвин хаш, хув, сондор зэргийг тавьснаас үзэхэд дээд тайлгач байсан байж магадгүй юм. Хажууд нь хүүхэд, залуу хүнийг оршуулсан байна. Тэднийг тахисан байж магадгүй байна.