Аргентины хөгжимчин гитараар тасралтгүй тоглож, дээд амжилт тогтоов. Гильермо Терраса 100 цагийн турш гараасаа гитар салгалгүй тоглосон амжилтыг Гиннесийн номонд бүртгэжээ. Урьд Энэтхэгийн гитарчин Акашпу Гупте 73 цаг тасралтгүй гитар тоглож, дээд амжилт тогтоож байсан юм. Гильмермо Терраса хөгжмийн уралдааны үеэр танго, вальс, самба, аргентин кантри зэрэг 48 сэдэв багтаасан 23 блок зохиомж тогложээ. Зуу гаруй хүн үзэж сонирхосон ер бусын концертоос олсон бүх орлогыг хөгжимчин саяхан газар хөдөлсөн Чилийн ард иргэдэд хандивлахаар шийдсэн байна.