Оросын туйл судлаачид “Хойд туйл” хөвөгч станцад судалгаа хийж, Арктикийн гүнийн газрын зургийг шинэчилнэ. Арктикийн экспидицийн дарга Владимир Соколов энэ тухай мэдэгдэв. “Далайн нурууны гүн 1000 метр хүртэл ялгаатай байгааг ажиглалтаар тогтоожээ”. Орос улсын усан доорх хуурай газрын хилийг үүгээр өөрчилнө” гэж Соколов хэллээ. Арктикийн эх газрын усан доорх үргэлжлэх хэсэг ашигт малтмалаар баян юм. “Саинс” сэтгүүлийн мэдээгээр Арктикт дэлхийн нефтийн судалсан нөөцийн 13 хувь нь байдаг. Орос улсаас гадна АНУ, Канад, Дани, Норвеги зэрэг 7 орон тус бүс нутгийн төлөө өрсөлдөж байна.