Барак Обамын засгийн газрын гол гишүүдийг урьж оролцуулсан СДЗ-ийн шинэ хэлэлцээрийг батлах тухай хэлэлцүүлэг өнөөдөр АНУ-ын Конгрессын сенатад болно. Үүнд Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Пенатгоны дарга Роберт Гейтс, Америкийн зэвсэгт хүчний штабудын дарга нарын хорооны дарга Майкл Маллен нар оролцоно. Конгрессын дээд танхимд баримт бичгийг батлахад гуравны хоёр санал авах ёстой юм. Орос улсад хэлэлцээрийг парламентын хоёр танхим сайшаах ёстой.