Рубль улам бэхжинэ. Орос улсын засгийн газрын 1-р дэд ерөнхий сайд Игорь Шувалов ийм таамаглал дэвшүүллээ. Энэ байр суурийг олон эдийн засагчид дэмжиж байна. Рублийн доллар, евротой харьцах ханш бэхжих бүрэн үндэслэлтэй гэж тэд үзэж байна Орос улсад их хэмжээний улсын өр байхгүй, харин бага зэрэг худалдааны балансын зөрүү байгаа. Дэлхийн эдийн засаг, эхний ээлжинд Азийн тэр тусмаа Хятадын хөгжингүй эдийн засаг дээр тулгуурлаж сэргэнэ. Тэгэхлээр нүүрс устөрөгчийн түүхий эдийн хэрэгцээ тогтвортой болно. Энэ нь оросын нефть, хийн хэрэгцээ ихэснэ гэсэн үг. Одоохондоо рубль бүрэн сэргээгүй байна, тэгэхдээ бэхжих тодорхой нөөц байна. Энэ бүгд оросын валютыг бэхжүүлэх муугүй хөрс болж өгч байна гэж Эдийн засгийн дээд сургуулийн шинжээч Валерий Миронов үзэж байна Нефтийн үнэ өсөхгүй гэж хэлж болохгүй, капитал хэдий чинээ орж ирнэ, төдий чинээ гадгаш урсана. Капиталын үйл ажиллагаа тэг хувилбарт байна. Учир нь Орос улсад хэдэн зуун тэрбум валютын өр хуримтлагдсан түүгээр дамжиж төлбөр хийгдэнэ. Энэ бол валютын эргэх урсгал юм.Манай бодит сектор, гадаадын зээлдүүлэгчдэд 300-гаас доошгүй тэрбум долларын өртэй. Энэ бол бага биш тоо юм, тийм болохоор рублийн бэхжилтийн талаар, түүний уналтаас, илүү магадлалтай ярьж болно гэлээ. Эдийн засгийн удаан хугацааны өсөлт нь урт хугацааны хөрөнгө оруулалтын асуудалтай шууд холбоотой юм. Оросын засгийн газар удаан хугацааны гадаадын хөрөнгө оруулалтыг татах нөхцлийг бүрдүүлэхийг хичээж байна. Иймэрхүү сонирхол ч ойлгомжтой, Орос улсад тасралтгүй урт мөнгөний урсгалын асуудал гол тэргүүлэх чиглэлтэй. Тогтвортой макро эдийн засгийн бодлого, хамгийн бага ханшны бууралт ба зээлийн хүү зэргийг харуулсан эдийн засгийн тодорхой нөхцөлүүдийг дагаж мөрдөх ёстой. Энэ үед битүү цагираг үүсэж байна, рубль хэт бэхжинэ гэдэг оросын олон үйлдвэрүүдэд асуудал үүсгэнэ. Энэ процесс нэг утгатай бус гэж Валерий Миронов үзэж байна: Хэрвээ бид рублийн бэхжилтийг үнэхээр мэдэрвэл энэ нь Орос улсын хувьд сайн, муу талтай. Нэг талаас бэхжсэн рубль гадаад өрийг дарахад ашигтай учир нь гадаад өрийг валютын хэлбэрээр дарахад бага тооны рубль орно. Бэхжсэн рублийн ачаар экспортын барааг валютаар зархад шимтгэл бага гарна. Энэ нь манай нефтийн болон төмөрлөгийн үйлдвэрүүдэд ашигтай. Сул рубль, импортын бүтээгдхүүн их оролцуулж тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг газруудад ашигтай. Нэг талаас бэхжсэн рубль импортын барааны үнийг хямдруулж өгнө. Ийм сайн, муу талууд байгаа боловч энэ нь олон улсын шинжээчийг оросын эдийн засгийн ирээдүйг өөдөргөөр үнэлэхэд саад болохгүй байна. ОУВС эдийн засгийн өсөлтийг энэ жил 4%, ирээдүйд 3% гэж таамаглаж байна. Энэ багасгалт ч механик шинж чанартай юм. Энэ жилийн эрчимтэй өсөлт өнгөрсөн оны сүүлчээр мэдрэгдэж эхэлсэн юм. Өөрөөр хэлвэл оросын эдийн засгийн тогтвортой байдалд хэн ч саад болохгүй байна. Орос улсад нилээд дорвитой бүтэцийн шинэчлэл хийхийг шинжээчид хүлээж байна. Ийм шинэчлэл хийхгүйгээр хамгийн энгийн төлөвлөгөөг ч амьдралд хэрэгжүүлж чадахгүй!