Цзянсу мужийн хүүхдийн цэцэрлэг руу 4-р сард дайрсан Сюй Юйюаньд хуулийн дээд хэмжээ цаазаар авах ял оноожээ. Хүүхдийн эсрэг хүчирхийлэлийн давалгааг таслан зогсоохын тулд төр засаг шийдвэртэй арга хэмжээ авахаас гадна ийм харгис гэмт хэрэг үйлдэх болсон шалтгааныг судлаж байна. Манай тоймч Игорь Денисов энэ сэдвийг үргэлжлүүлэхдээ. Сюй Юйюанийн цаазаар авах ял бол энэ оны 3-р сард хүүхдүүд рүү дайрсанаас хойш гүйцэтгэж байгаа 2 дах ял юм. Эхлээд хүүхдүүд рүү дайрсан Чжен Миньшэнийг хуулийн дээд хэмжээ, цаазаар авах ялаар ялалсан юм. Гэмт хэрэг үйлдснээс хойш хэдхэн 7 хоногийн дараа 4-р сарын 28-нд ялыг гүйцэтгэсэн юм. Хятадад хүүхдийн байгууллагуудын эсрэг хүчирхийлэл үйлдэж байгаагын эсрэг хуулийн бүх хэмжээг хэрэглэхээр шийдсэн нь тодорхой байна. Нөхцөл байдал үнэхээр ээдрээтэй байна. Хоёр сар хүрэхгүй хугацаанд хүүхдийн цэцэрлэг болон дунд сургууль руу 5 удаа дайрсан байна. Үр дүн нь үнэхээр эмэгнэлтэй, 17 хүүхэд амиа алдаж, 40 хүүхэд шархаджээ. Энэ байдал төр засгаас, гэмт хэрэгтний эсрэг хатуу арга хэмжээ аваад зогсохгүй, хүчирхийлэл үйлдэх болсон шалтгааныг тогтоохыг шаардаж байна. Ард түмний дунд гарч улам нэмэгдэж байгаа нийгмийн тэгш бус байдал хүчирхийлэл, зэрлэг авирын шалтгаан болж байна гэж хятадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бичиж байна. Хүүхдийн амь насыг хороовол өргөн олны анхааралд өртөнө, ийм байдлаар нийгмээс өшөөгөө авах эсвэл өөрийнхөө ямар нэгэн шаардлагыг тулгахыг оролдож байна. Сюй Юйюанийн шүүх хурлаас харахад гэм хэрэгтэн, өөрийнхөө үйлдэлийг, нийгэмд итгэх итгэлээ алдсан тийм учраас нийгмээс өшөө авахаар шийдсэн гэж тайлбарласан байна. Хятадад хэд хэдэн удаа хүүхэдэд халдсан явдлыг тайлбарлаж өгөхийг бид анагаахын ШУ-ы доктор Игорь Гундаровоос хүссэн юм. Хятадын шинжээчдийн үзэж байгаагаар хүчирхийллийн шалтгаан нь нийгмийн тэгш бус байдал мөн үү? Миний бодлоор хятадууд зөв хариу олох шиг боллоо. Хүнд байгалаас заяасан түрэмгий зан байдаг юм. Хэрвээ нийгмийн оршин тогтнож байгаа нөхцөл байдал сайн байвал энэ түрэмгий зан нууцлаг байдаг. Харин нийгэм нь будлиантай, шудрага бус, харгис, түрэмгий байх юм бол туйлбар муутай зарим хэсэг нь яг тийм үйлдэл хийж эхэлдэг гэж Игорь Гундаров тэмдэглэлээ.
Хүүхэдэд халдах ийм явдал зөвхөн хятадын үзэгдэл биш юм гэж оросын шинжээчид үзэж байна. Ийм явдал бусад улсад ч ажиглагдаж байсан гэхдээ тус улсад сэтгэцэд нөлөөлөх асуудалтай тулгараад байгаа хүмүүст үзүүлэх мэргэжлийн тусламжийн систем хир зэрэг хөгжингүй байна вэ? гэдгээс их шалтгаална. Сэтгэцийн өвчтэй хүмүүс аливаа зүйлийг давтан хийх дуртай байдаг учраас дахин дайралт хийх вий гэж хятадын шинжээчид болгоомжилж байна. Энэ аймшигтай явдлыг маш тодорхой өргөн дэлгэр харуулсан ОНХМ-ийн хэрэгсэлүүд нийгэмд түрэмгий байдал тархах асуудлыг хурцатгаж болох уу? Энэ нь үнэхээр тийм юмаа! Харамсалтай нь ОНХМ-ийн хэрэгсэлүүд үүнийг ойлгохгүйгээр хувилах хэрэггүй зүйлийг хувилаж эхэлдэг. Үүнийг л яагаад ч гаргаж болохгүй гэж Игорь Гундаров хэллээ.
Мэдээж хэрэг, хүүхдүүд руу халдсан сүүлийн тохиолдол, Хятад улс сэтгэцийн болон нийгмийн үндэстэй хурц асуудалтай тулгарч байгааг харуулж байна. Зөвхөн цагдаагийн хүчээр аюулгүй байдлыг хангаж чадахгүй гэдгийг төр засаг ойлгож байна. БНХАУ-ын төрийн зөвлөлийн дарга Вень Цзябао гонконгийн «Феникс» компанд ярилцлага өгөхдөө, энэ асуудлыг үүсгэсэн цаад учир шалтгааныг олох хэрэгтэй гэж хэлжээ. «Шудрага бус ёс, нийгэм дэх санал зөрөлдөөн гүнзгийрч байгааг» ерөнхий сайд жишээ болгон хэллээ. Энэ хавар нийгмийг цочирдуулан, дараалан гарсан эмэгнэлт явдлаас Хятад улс сургамж авч байна.