«Бритиш петролеум» компан, Мексикийн булан дахь осол гарсан цооногоос нефтийг усан онгоц руу соруулж чадлаа. Дэлбэрсэн цооног дээр, орой дээрээ нүхтэй малгай маягын төмөр савыг суулгаж өгсөн юм. Дээд талын нүхээр нефтийг усан онгоц руу соруулж байна. «Бритиш петролеум» компанын нефтийн тавцан 4-р сарын 22-нд Мексикийн буланд дэлбэрч шатаад живсэн билээ. 11 хүн амь насаа алдсан юм. Нефтийн толбоноос болж америкийн Луизиана, Алабама, Миссисипи мужуудын эрэг хавийн нутаг экологийн сүйрэлийн ирмэгт тулаад байна.