Улс орны зах зээлийн эдийн засгийн өөрчлөн байгуулалтын үндэслэн байгуулагч, нэрт эдийн засагч, улс төрч Егор Гайдарын дурсгалыг мөнхжүүлэх тухай зарлигт Д.Медведев гарын үсэг зурлаа. Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, 10 тусгай оюутны цалин бий болгохыг засгийн газарт даалгасан байна. Гайдарын удирдаж байсан «Шилжилтийн үеийн эдийн засгийн хүрээлэн» сангийн байшингын ханан дээр дурсгалын самбар байруулах ажлыг Москва хотын даргын тамгын газар даалгалаа. Тэрээр 53 насандаа өнгөрсөн оны 12-р сарын 16-нд таалал төгссөн билээ.