Емнед Солонгосын «Чхонан» хөлгийг умард Солонгосын пуужингаар сөнөөсөн. Хөлөг онгоцны сүйрлийн шалтгааныг судласан засгийн газрын комисс ийм дүгнэлтэнд хүрчээ. Шинжээчдийн албан ёсны дүнг 5-р сарын 20-нд зарлана гэж Сөүлийн ОНХМ-ийн хэрэгслүүд мэдээлж байна. Энэ мэдээлэлийг цацахаас нэг хоногийн өмнө, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн талаархи 6-н талт хэлэлцээрийн Өмнөд Солонгосын түншүүд Орос, Хятад, АНУ, Япон зэрэг улсуудад мэдээлэх юм байна. Пхеньянтай холбоо тогтоох ажлыг санхүүжүүлэхээ зогсоолоо гэж Сеул урьд нь мэдээлсэн билээ. «Чхонан» хөлөг 3-р сарын 26-нд Шар тэнгист БНАСАУ-ын усан хилийн ойролцоо дэлбэрч улмаар живсэн юм. 46 далайчин амь үрэгджээ.