Смоленск орчимд 4-р сарын 10-нд онгоцны сүйрэлд амь үрэгдсэн Польшийн ерөнхийлөгч Лех Качиньский, түүний гэргий Мария нарын бунханд Орос улсын Холбооны зөвлөлийн дарга Сергей Миронов цэцэг өргөлөө. Тэднийг Краковын Вавелийн цогчин дуганад оршуулсан билээ. Миронов хоёр орны бүс нутгуудын хамтын ажиллагааны форумд оролцохоор Польш улсад ирсэн юм. Польш улсын ерөнхийлөгчийн үүрэг гуйцэтгэгч Бронислав Коморовский, ерөнхий сайд Дональд Туск нартай уулзах ёстой юм байна.