Иран, Бразил, Түрк улсууд цөмийн түлш харилцан солилцох хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Тегеран, ялимгүй баяжуулсан 1,2 тонн уранаа Турк улсад явуулж, МАГАТЭ-ийн хяналтан дор 20% хүртэл баяжуулсан цөмийн түлш авахыг зөвшөөрсөн байна. Баяжуулсан уран Тегераны шинжилгээ судалгааны реакторт хэрэгтэй бөгөөд түүнийг эмнэлэгийн зориулалтаар хэрэглэдэг гэж Иран улс мэдэгдэж байгаа. Бразилийн ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва, Туркийн ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган, Ираны ерөнхийлөгч Махмуд, Ахмадинежад нарын өнөөдөр хийсэн хэлэлцээрийн дүнд гарын үсэг зуржээ. Энэ алхам нь, ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийг мухардмал байдлаас гаргаж, АНУ-ын шаардаж байгаа НҮБ-ийн шинэ хориг арга хэмжээг зайлуулж магадгүй.