Орос улсын томоохон, Сибирийн цэргийн тойрог өнөөдөр 75 жилийн ойгоо тэмдэглэж байна. Забайкальйн цэргийн бүлэглэлийн бааз дээр Чит хотод штабтай Забайкалийн цэргийн тойрог болгосон 1935 оны 5-р сарын 17-ноос түүх нь эхлэж байгаа билээ. Тус тойргийн дайчин түүх баялаг юм. Энэ нь 1929 онд хятадын милитаристуудын өдөөн хатгасан зүүн төмөр замд гарсан цэргийн сөргөлдөөн, 1938 онд Хасан нуурт, 1939 онд Халхын голд японы самуурайнуудтай хийсэн тулалдаан зэрэг юм. Эх орны их дайны бүх тулалдаан, фронд дээр, Японы милитаристуудтай хийсэн дайнд Сибирийн тойргийн бүх нэгтгэлүүд оролцсон билээ. 1941-1942 онд болсон Москвагийн төлөө тулалдаанд, Сибирьт сургаж, бэлтгэсэн цэргүүдээс бүрдсэн шинэхэн дивизүүд голлох үүрэг гүйцэтгэсэн билээ. 1945 онд Говь, Хянганыг туулан байлдсан юм. Сибирийн цэргийн тойрог холбооны 12 БН улсад байрлалтай бөгөөд Орос улсын нийт нутаг дэвсгэрийн 30 хувийг эзлэж байна