Нефтийн тавцанд гарсан ослын улмаас бий болсон асар том нефтийн толбо, Мексикийн булангийн гол урсгалд хүрээд одоо Флорида-Киис ольтрог арлуудын зүг урсаж байна. Энэ буланд үүссэн нефтийн толбын хөдөлгөөнийг ажиглаж байгаа шинжээчид ням гаригт энэ тухай мэдээллээ. Усан дээр урсаж байгаа нефтийн толбын хөдөлгөөн, хурд, чиглэлийг ажиглаж байгаа 2 компьютерийн программын нэг нь энэ тооцоог үзүүлжээ. Нэг программ нь нефтийн толбо гол урсгалаас 5 км зайд байна гэж үзүүлж байна, хэрвээ тийм бол маш хурдан хүрнэ. Яг одоо америкийн мэргэжилтнүүд, хөлөг онгоцоор гол урсгал өнгөрч байгаа хэсэгт очиж, газар дээр нь судлаж байна.