Далайн дээрэмчидтэй тэмцэл явуулаж байгаа оросын хөлөг онгоцнуудад, Жибути улс зогсоолоо ашиглуулна. Орос улсын элчин сайдын яамны хүлээн авалт дээр африкийн энэ БН улсын тэнгисийн цэргийн хүчний албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн байна. Зогсоолыг ашиглахад бүх дэд бүтэц бэлэн байгаа гэж тэр нэмж хэлсэн байна. Жибути улс нь Африк тивийн зүүн хойд хэсэгт Африкийн эврийн орчим оршдог юм. Эфиоп, Эритрее улсууд болон хүлээн зөвшөөрөгдөөгүй Сомалиленд улстай хилэлдэг билээ.