2014 онд болох Өвлийн олимп болон пара олимпын наадмын аюулгүй байдлын талаар, Орос улсын төр засгийн удирдлагуудаас авч байгаа арга хэмжээ бол жирийн л арга хэмжээ. Энд ямарч хэтрүүлсэн зүйл байхгүй. Орос улсын Олимпын хорооны олон нийттэй харилцах хэлтсийн дарга Геннадий Швец, манай радиод ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Сочи хотод 2014 онд болох Өвлийн олимп болон пара олимпын наадмын аюулгүй байдлыг хангах тухай зарлигт ерөнхийлөгч Д.Медведев ням гаригт гарын үсэг зурлаа. Аюулгүй байдлын арга хэмжээг хэрэгжүүлэх наадмын зохион байгуулах хороо болон төр засгийн үйл ажиллагааг нэгтгэж удирдах байгуулага дундын шуурхай штаб байгуулахаар заасан байна.