Орос улсын «Газпром», украины «Нафтагаз» компануудыг нэгтгэх талаар огт яриагүй, харин зарим нэг активуудыг нэгтгэх, хамтарсан үйлдвэр байгуулж болох юм. Д.Медведев, Украин улсад 5-р сарын 17-18-нд хийх айлчлалынхаа өмнө украины олон нийтийн хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө энэ тухай мэдэгдлээ. Орос улсын ерөнхий сайд В.Путин 4-р сарын 30-нд үг хэлэхдээ, энэ хоёр тэргүүлэх нэгтгэлүүдийг нэгтгэхийг санал болгосон юм. Сүүлд нь засгийн газрын тэргүүний хэвлэлийн алба, энд «Нафтогаз»-ыг, «Газпром» залгина гэж яриагүй ээ! Харин шинэ хамтарсан компан байгуулах тухай ярьж байна гэж тайлбарласан юм. Харилцан ашигтай нөхцлөөр, хоёр талын саналыг харгалзан, хийн болон хийн тээврийн активуудыг нэгтгэсэн хамтарсан төсөл, үйлдвэр барьж байгуулах боломжтой гэж Медведев үзэж байна.