Кузбассын «Распадская» уурхайд болсон ослын уршгийг арилгаж байгаа аврагчид ням гаригт гүний цооногт бараг 8000 шоо метр ус шахаж, 1,5 тонн «Хладон» оруулсан байна. Даваа гаригт ОБЯ-ны сибирийн бүс нутгийн төвийн хэвлэлийн албанаас тараасан мэдээнд энэ тухай өгүүлжээ. Орос улсад том орох «Распадская» нүүрсний уурхайд 5-р сарын 9-ний шөнө 4 цагын зайтай хоёр дэлбэрэлт болсон бөгөөд сүүлчийнх нь илүү хүчтэй байсан байна. Одоогийн байдлаар «Распадская» уурхайн ослоос болж 66 хүн амь насаа алдсан ба тэдний цогцсыг дээш нь гаргаж таниулсан байна. Одоо 24 хүний хувь заяа тодорхой биш байна.