Севастопольд байрлаж байгаа Орос улсын тэнгисийн цэргийн бааз бол европын аюулгүй байдлын хүрээн дэх хуваагдашгүй байдлын баталгаа юм гэж ерөнхийлөгч Д.Медведев мэдэгдлээ. 2017 онд одоогийн гэрээний хугацаа дууссны дараа Крымд байрлаж байгаа Хар далайн флотын хугацааг, дахин сунгагдах болзолтойгоор 25 жилээр сунгахаар Орос, Украин улсууд тохиролцсон билээ. Д.Медведев, Украин улсад 5-р сарын 17-18-нд хийх айлчлалынхаа өмнө украины олон нийтийн хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө, «Ямар нэгэн хоосон орон зай гарангуут, тэр орон зайг ямар нэгэн юмаар дүүргэх санаа өөрийн эрхгүй төрдөг. Ийм байдал Европын түүхэнд нэг бус удаа гарч байсан» гэж мэдэгдлээ. Ийм учраас л Крымд байрлаж байгаа оросын тэнгисийн цэргийн бааз, дор хаяахад бий болсон хувиарлалтыг хадгалаж, европын аюулгүй байдлын хүрээнд хуваагдашгүй байдлын баталгаа болж байна гэж Медведев онцлон тэмдэглэлээ.