Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев 5-р сарын 17-18-нд Киевт хийх айлчлалынхаа явцад хоёр талын хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурна гэж тооцож байна. Энэ баримт бичгүүдийг одоо боловсруулж байгаа буюу зарим нь зөвшилцөлийн түвшинд байгаа юм. Түүний хэлснээр хоёр орон үйлдвэрлэлийн хоршоолол болон эрчим хүчний салбарт идэвхитэй хамтран ажилах болно. Түүнээс гадна Москва, Киев хоёр бүс нутгийн болон олон улсын асуудлуудыг хамтран шийдвэрлэх болно гэж айлчлалынхаа өмнө ерөнхийлөгч хэллээ. Европын болон Хар далай орчмын аюулгүй байдал, днепр орчмын зохицуулалт зэрэг асуудлаархи хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурахаар телевлеж байна. «Энэ бүх багц баримт бичиг зөвшөлцөлийн сүүлчийн шатандаа байна. Намайг айлчлалаар очих үед бүх баримт бичиг бэлэн болсон байна гэдэгт найдаж байна» гэж ерөнхийлөгч Д.Медведев хэллээ.